Засгийн газрын хуралдаан маргааш болно. Одоогоор тус хуралдаан хэдэн цагаас эхлэх, мөн хэлэлцэгдэх асуудлын жагсаалт хараахан бэлэн болоогүй байна.
Албан бус мэдээгээр дээрх хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилж магадгүй байгаа.
Хуулиараа Засгийн газрын хуралдаанаас дээрх албан тушаалтныг томилох эрхтэй.
МАН-аас олон хүний нэр дээрх томилгоонд яригдаж байгаа ч баттай гэж хэлэхэд эргэлзээтэй байгаа юм.
Наадмын дараахан Засгийн газар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ экс Төрийн нарийн мэдэгдээд байгаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ