“Эрдэнэт” үйлдвэрт өндөр үнээр автобус шахсан гэв

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэрт өндөр үнээр автобус шахсан гэв

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ ресторан McDonald’s нэгэн шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр туршилтын ажилдаа оржээ.

    Үндэсний аж үйлдвэрлэгчдийн зөвлөлөөс өнөөдөр /2017.08.01/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

    Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж байна хэмээн мэдэгдлээ. 

    Тус зөвлөлийн гишүүн н.Цэцэгмаа ‘Эрдэнэт үйлдвэр дотоодын авто угсралтын үйлдвэрүүдийн чанар стандарт шаардлага хангасан, стандарт тохирлын гэрчилгээтэй, НӨАТ-аа оруулаад 85-96 мянган ам.доллараар санал болгосон автобустай яг ижил техникийн үзүүлэлттэй Солонгос автобусыг 149 мянган ам.доллараар худалдан авлаа. Үүнд үйлдвэрлэгчид бид харамсаж байна” гэлээ. 

    Мөн тус зөвлөлийн тэргүүн ‘Эрдэнэт” үйлдвэр манай зөвлөлтэй холбогдож зөв буруугаа тунгааж, мэтгэлцээнд орохгүй бол үйлдвэрийн удирдлагуудтай нарийвчлан тулж ярилцах болно. Бид шат дараатай тэмцэнэ гэдгээ мэдэгдье’ гэсэн юм.

    Г.ХОРОЛ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж