Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн лхагва гаригаас буюу наймдугаар сарын 3-5-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллахаар болжээ.
Энэ үеэр салбарынхантайгаа уулзаж, мал аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгааг шалгах аж.
Тус аймгийн хувьд энэ жил 6 сая гаруй толгой мал зусаж, намаржихаар байгаа.
Зуншлага сайнгүй байснаас мал одоог болтол тарга тэвээрэг аваагүй. Бороо хур орж байгаа ч хадлан авах хэмжээнд бэлчээр сайжирч чадаагүй. Үндсэндээ хадлан авах боломжгүй аймгийн тоонд ороод буй юм.
Өнөө жил тус аймаг 1 сая гаруй толгой малыг хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн олон тооны мал отрын бүс нутагт өвөлжих, өөр аймагт оторлох шаардлага тулгарч буй. Иймээс Хүнс хөдөө аж ахуйн сайд дээрх бүс нутгаас орон нутаг дахь томилолтоо эхлүүлэхээр болсон нь энэ бололтой.
Нөгөөтэйгүүр, Хөвсгөл аймаг нь эрүүл бүсэд хамаардаг. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь махны экспортыг эрүүл бүсээс эрчимтэй хийхээр болж байгаа.
Иймээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг орон нутгийн иргэдэд таниулах, өгсөн үүрэг даалгавар хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэгтэй биечлэн танилцах аж.
Г.ХОРОЛ
Төгсөө 2017-08-01 103.26.193.228
Нөгөө хэдэн гаруудаа дагуулаад Салхинд гарч байгаа юм даа
Зочин 2017-08-01 66.181.182.106
Газрын дарга нараа дагуулж очоод арихдах гэж байгаа гэсэн юу ажил бэ
уяач 2017-08-01 202.9.40.107
Яамны [Хориотой Үг] аж ахуйн салбарын дарга гэх санаачилга байхгүй 2 нүүртэй аль ч намын үед байж байдаг ялзарсан амьтнаа дагуулаад марш уу
Zochin 2017-08-01 202.70.46.210
Bieiin tamiriin bagsh yaych l xyn sh de
Хөвсгөлийнхөн 2017-08-01 103.14.36.6
Манай аймагт хүрээд ир Ирэхээр тань ярих зүйл их байна даа Яамны хэдэн дарганцарууд чинь тантай баахан зардал чирэгдэл гаргаж хамт ирж шоудах юм дуулдсан тийм бол бүгдээрээ ирээд хэрэггүй шүү дээ Энд зөвхөн ажил бодлого ярина гэж хүлээж байгаа Нөгөө намын Чой Болороо нөгөө хэн ч билээ аваргуудтайгаа ирвэл хөөгөөд явуулна шүү сайдаа
Зочин 2017-08-01 27.123.214.120
Хөвсгөлд хурдан морьдын уралдаантай юм болов уу Эрхэм сайд Хөвсгөлд очих гэж байх чинь
уяач 2017-08-01 202.9.40.165
махан толгой
Зочин 2017-08-01
Гантай аймгуудаар яваач ээ юун хөвсгөл вэ
Зочин 2017-08-01 202.9.41.158
энэ уяач дандаа тэнэж байх юм хятадад мах гаргахаа эрчимжүүлмээр юм