ХХААХҮ-ийн сайд Хөвсгөл аймагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

ХХААХҮ-ийн сайд Хөвсгөл аймагт ажиллана

ХХААХҮ-ийн сайд Хөвсгөл аймагт ажиллана

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн лхагва гаригаас буюу наймдугаар сарын 3-5-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллахаар болжээ.

Энэ үеэр салбарынхантайгаа уулзаж, мал аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгааг шалгах аж.

Тус аймгийн хувьд энэ жил 6 сая гаруй толгой мал зусаж, намаржихаар байгаа.

Зуншлага сайнгүй байснаас мал одоог болтол тарга тэвээрэг аваагүй. Бороо хур орж байгаа ч хадлан авах хэмжээнд бэлчээр сайжирч чадаагүй. Үндсэндээ хадлан авах боломжгүй аймгийн тоонд ороод буй юм.

Өнөө жил тус аймаг 1 сая гаруй толгой малыг хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн олон тооны мал отрын бүс нутагт өвөлжих, өөр аймагт оторлох шаардлага тулгарч буй. Иймээс Хүнс хөдөө аж ахуйн сайд дээрх бүс нутгаас орон нутаг дахь томилолтоо эхлүүлэхээр болсон нь энэ бололтой.

Нөгөөтэйгүүр, Хөвсгөл аймаг нь эрүүл бүсэд хамаардаг. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь махны экспортыг эрүүл бүсээс эрчимтэй хийхээр болж байгаа.

Иймээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг орон нутгийн иргэдэд таниулах, өгсөн үүрэг даалгавар хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэгтэй биечлэн танилцах аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж