Өнгөрсөн хоногт Увс, Завхан, Баянхонгор аймгийн хойд, Дорнод аймгийн зүүн хэсгээр цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн хоносон байна. Харин энэ сарын 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн, 23-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 21, 23-нд говийн нутгаар салхи секундэд 7-12 метр секунд, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Эхийн голын Баянбүрд, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байх төлөвтэй байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
Д.Долгор