Сайд С.Бямбацогт Дорнод аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Сайд С.Бямбацогт Дорнод аймагт ажиллаж байна

Сайд С.Бямбацогт Дорнод аймагт ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2017.08.01/ Дорнод аймагт ажиллаж байна. Тэрбээр салбарынхаа ажилтан албан хаагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Дорнод аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн салбарын зарим харьяа агентлагууд өөрийн гэсэн байргүй нь тэдэнд тулгарч буй хамгийн том бэрхшээл болсныг албан хаагчид нь онцлов. Тодруулбал, Дорнод аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архив, Шүүхийн шинжилгээний алба өөрийн байргүй юм байна. Гадаадын иргэн харьяатын газар нь оюутны дотуур байранд байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын байрыг шинээр барьж байгаа ч бүрэн ашиглалтад оруулахад 2 тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Хэрэв энэ барилга ашиглалтад орвол дээрх асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой юм байна.

Дорнод аймгийн Халх гол суманд цагдаагийн купон байхгүй. Үүнийг шийдвэрлэж өгөхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүсэв.

Сайд С.Бямбацогт энэ асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгнө гэдгээ хэллээ.

Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, малын хулгайн хэрэг нэлээд гардаг гэдгийг албаныхан хэлж байлаа. Иймээс тус аймаг гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд авто замын магистрал шугамын дагуу эмнэлэг, онцгой, цагдаагийнхны хамтарсан пост байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж