Долдугаар сарын 27-30-ны хооронд зохиогдсон хакерчдын “Defcon” чуулганы үеэр АНУ-ын сонгуульд хэрэглэж байсан санал хураах төхөөрөмжид нөлөөлөх туршилт хийжээ.
Зохион байгуулагчид 30 гаруй санал тоолох төхөөрөмж авч ирсэн бөгөөд хакерууд системд чөлөөтэй нэвтрэх боломжтой байж.
Тухайлбал, Карстен Шурмэн гэх залуу 2003 оны Windows XP үйлдлийн системээр “WinVote” машиныг 90 минутын хугацаанд хакерджээ. Тэрбээр саналыг алсын зайнаас өөрчлөх бүрэн боломжтой байсан байна.
“WinVote” машиныг АНУ-ын 2004, 2008, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглаж байжээ.
Эх сурвалж: Tech Insider