Цагдаагийн газрын мэдээллээр Баруунбүрэн сумын Ханан гэх газар Орхон аймаг Баян-Өндөр сумын харьяат эрэгтэй 65 настай Ч долдугаар сарын 30-нд жимсэнд явж байгаад төөрч, долдугаар сарын 31-нд нас барсан байдалтай олдсон гэсэн мэдээллийг шалгаж эхэлжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо “Цамбагарав” үйлчилгээний төвийн хойд 19, 20 байрны гадна зогсоол дээр тавьсан нийт дөрвөн автомашины цонхыг хагалж эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг өчигдөр гарсан байна.
Хэргийн мөрөөр эрэн хайхад Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд суух эрэгтэй 12 настай Т, Баянзүрх дүүргийн 12-р хороонд суух эрэгтэй 15 настай О нар бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь нотлогджээ. Ингэхдээ тэд нийт дөрвөн автомашинаас гурвалжин шилийг хагалж их гэрэл, аяны майхан, ширээ, “GPS”, ослын дохио, торго, эмжээр бөс бараа, 50.000 төгрөг бусад эд зүйлсийг хулгайлсан байжээ.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ