Түрэгийн үеийн бунхныг сэргээн засварлана

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Түрэгийн үеийн бунхныг сэргээн засварлана

Түрэгийн үеийн бунхныг сэргээн засварлана

Монгол улсын БСШУ-ны яам, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-тай хамтран хэрэгжүүлж буй “Улаан хэрмийн шороон бумбагар Түрэгийн үеийн бунхант булшийг сэргээн засварлах, авран хамгаалах төсөл”-ийг Булган аймгийн Баяннуур сумын нутагт хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг төслийн хүрээнд хийгдсэн 16,5 км гадна цахилгааны хангамжийн шугамын барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болсныг 2017 оны 07 сарын 31-нд гүйцэтгэгч компани “Дөш мандал” ХХК нь холбогдох комиссын гишүүдэд танилцууллаа. Барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын даргаар аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Буманбаяр, нарийн бичгийн даргаар ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Ганчулуун, гишүүдээр МХГ-ын барилгын техник /авто зам/-ын хяналтын улсын байцаагч Н.Очирхуяг, ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч М.Мөнхзул, “Электросеть проект” ХХК –ний захирал захирал Д.Нямбаяр, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн УБ хот дахь хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи, “Дөш мандал” ХХК-ний захирал Ч.Баярсайхан, ЭБЦТС ТӨХК-ны Булган аймаг дахь салбарын ахлах инженер Г.Отгонбаяр, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, БСШУЯ-ны мэргэжилтэн Б.Даваацэрэн, Баяннуур сумын Засаг дарга Б.Ёндон, Төрийн архивын тасгийн дарга Т.Дорж нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллав. Комиссын гишүүд шугамын барилгын ажилтай танилцсаны үндсэн дээр гүйцэтгэгч компанид хэд хэдэн сануулга, зөвлөмжийг өгөөд уг барилгыг байнгын ашиглалтад оруулахад татгалзах зүйлгүй хэмээн дүгнэлээ. Мөн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн УБ хот дахь хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжигийн хэлснээр уг төслийн ажлын хүрээнд “Шороон бумбагарын Түрэгийн үеийн булш, бунхныг сэргээн засварлаж, олдворуудыг эндээ байршуулан музей байгуулах зорилготой ажээ.

Эх сурвалж: bulgan.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж