Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д ажлын айлчлал хийх үеэрээ “Дорнод Уран” хамтарсан компани байгуулах тохиролцоог хийсэн. Уг тохиролцоо, гэрээний дагуу тус компанийг байгуулах үүргийг Монголын талаас “Мон-Атом” компани хүлээсэн байгаа. Гэрээнд тусгасны дагуу “Дорнод Уран” компанийг зургаан сарын дотор байгуулах ёстой бөгөөд албаны хүний хэлснээр бол ирэх гуравдугаар сар гэхэд шинэ компани“мэндлэх” бололтой. Компанийн ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирлаар монгол хүнийг томилох гэнэ.
Ж.ЭРХЭС