Таван аймаг түймэртэй байна

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Түймэр

Таван аймаг түймэртэй байна

Таван аймаг түймэртэй байна

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан өнөөдрийн мэдээгээр улсын хэмжээнд таван аймаг түймэртэй байна. Нийт 10 гаруй суманд түймэр асаж байгаагийн ихэнх нь Сэлэнгэ аймагт хамаарч буй юм. Тус аймгийн хувьд зургаан ч газар түймэр асаж байна. Энэ тухай мэдээллийг дэлгэрүүлэн хүргэе.

Архангай аймгийн Тариат сумын Алтай багийн Сөрчин давааны Хар цохионы шил гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:37 цагт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 40 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23:15 цагт цурманд оруулсан байна. Одоо түймрийг бүрэн унтраахаар ажиллаж буй ажээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Моностойн-Ам гэдэг газар /тус аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага долдугаар сарын 29-ний өдрийн 13:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж маргааш өдөр нь 06:00 цагт галыг цурманд оруулсан байна. Одоо бие бүрэлдэхүүн ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Барсагын нуруу гэдэг газар өчигдө ойн түймэр гарчээ. Одоо тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Харганатын хүн чулуу гэдэг газар долдугаар сарын 27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарчээ.

Ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их-Ажир гэдэг газар долдугаар сарын 29-нд ойн түймэр гарчээ.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Эрээн дэв гэдэг газар наадмын өмнө буюу долдугаар сарын 8-нд ойн түймэр гарсан ч одоог болтол бүрэн унтрааж чадаагүй аж. Нийт 31 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. Гэхдээ долдугаар сарын 26-нд цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж буй ажээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Тайлч гэдэг газар долдугаар сарын 12-нд түймэр гарч, аймгийн Онцгой байдлын албаныхан нутгийн иргэдтэй хүч хавсран ажилласнаар
долдугаар сарын.28-нд цурманд оруулжээ. Одоо тус сумын 4 иргэн цурмыг манаж буй юм байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Хужирт гэдэг газар аянга буусны улмаас долдугаар сарын 29-нд ойн түймэр гарчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 41 иргэн, нийт 49 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Буянт гэдэг газар мөн өдөр түймэр гарч, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Алтан уул гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ долдугаар сарын .29-нд ойн түймэр гарчээ.

Одоо нийт 57 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж буй гэнэ.

Завхан аймгийн Яруу сум, Дөрөвтийн-Ар гэдэг газар долдугаар сарын 31-нд түймэр гарчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Гурванбулаг сум, Устын-Ам гэдэг газар долдугаар сарын 15-нд ойн түймэр гарч, цурманд оруулсан байсан ч дахин асаж, улмаар .29-ний өдөр дахин цурманд оруулсан аж. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж