Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд нийт 15.500 хүүхэд бүртгүүлжээ. Нийслэлийн хэмжээнд энэ жил 34 мянга орчим хоёр настай хүүхэд бий гэдгийг албаныхан хэлж байсан. Үүнээс энэ жил 13 мянган хүүхдийг шинээр цэцэрлэгт элсүүлэх боломжтой.
Хэрэв цахим системээр бүртгүүлээд тухайн цэцэрлэгийн тооноос хэтэрсэн бол энэ сарын 25-нд 10:00 цагаас компьютерийн програмаар сугалаа явуулах юм байна.
Тиймээс эцэг, эхчүүд гар утсанд мессежээр ирсэн бүртгэлийнхээ кодыг устгаж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд санууллаа. Мөн уг бүртгэлийн кодоороо тухайн харъяаллын цэцэрлэгт хэчнээн хүүхэд бүртгэлтэй байгааг мэдэх боломжтой аж.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ