“Улаанбаатар смар карт” ХХК-аас “Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэн нь картаар бус бэлнээр төлбөр төлж байгаа зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг урамшуулах аян”-ыг зарлажээ.
Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих байдлыг таслан зогсоож, шугамын орлогын алдагдлыг арилгах зорилгоор зохион байгуулж буй дээрх аян өнөөдрөөс эхэлжээ. Аян ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Тус аяны хүрээнд бэлэн мөнгө өгч, авч байгаа үйлдлийг тодорхой баримтжуулан илгээсэн иргэдийг нэг сарын турш хязгааргүй зорчих картаар урамшуулах аж.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ