Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Алт тушаалт өсчээ

Монголбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн долоо хоногт 500-800 кг болж нэмэгджээ. Иргэн, аж ахуйн нэгж төв банкинд өдөрт 100-200 кг алт тушаадаг байсан бол 500-800 кг болж өссөн нь энэ аж.

Алт тушаалт өсөхөд үнэ нөлөөлсөн байх талтай гэнэ. Тодруулбал, Монголбанкны алт худалдан авах үнэ өнөөдрийн байдлаар нэг грамм нь 99,294.94 төгрөг болсон нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үнэ болжээ.

Төв банк өнгөрсөн оны сүүлээс алтны үнийг Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн юм. Шинэ он гарснаас хойших долоон сарын хугацаанд Монголбанкинд нийт 8.94 тонн алт тушаагджээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж