Үнэгүй шинжилгээ, эмчилгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Үнэгүй шинжилгээ, эмчилгээ хийнэ

Үнэгүй шинжилгээ, эмчилгээ хийнэ

Вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи Веритас” эмчилгээ оношилгооны төв 3 төрлийн эмчилгээ, шинжилгээ, оношилгоог үнэ төлбөргүй хийх болжээ. Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Үнэ төлбөргүй хийх шинжилгээ, эмчилгээнд элэгний С вирус тоолох шинжилгээ, элэгний В вирусын эмчилгээг эхний нэг сар үнэгүй хийх, элэгний С вирусын эмчилгээ нэг сар үнэгүй хийх зэрэг багтаж байна.

Эмчилгээнд орох хүмүүсийг наймдугаар сарын 1-15 хооронд бүртгэх аж. Иймээс дээр заасан хугацаанд ирж бүртгүүлсэн хүн болгоны Элэгний В,С вирусын эмчилгээг эхний нэг сар үнэгүй хийх юм байна. Иргэдэд эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй байхыг санууллаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж