Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр/2017.08.01/ бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна.
Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадаах талбайн тохижил, авто машины зогсоол зэрэг ажлуудын гүйцэтгэлтэй танилцлаа.
Хэдэн жилийн турш хар шороогоороо эргэж, шарилж ургадаг байсан дээрх газарт тохижилт хийснээр нисдэг тэрэг буух боломжтой болсны зэрэгцээ үйлчлүүлэгчид нь авто машинаа тавих авто зогсоолтой ч болсон юм.
Мөн өнөөдөр Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа Оргилын уулзвар, Өгөөжийн уулзварын өргөтгөлийн ажилтай танилцах юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ