Эд хөрөнгийн эрхийн талаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Эд хөрөнгийн эрхийн талаар хуралдана

Улсын бүртгэлийн ерөнхий газар Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсєл хамтран “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгүй болгох чиг хандлага” сэдэвт семинарыг  маргааш 09:00 цагт “Континентал” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Семинарт Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар, Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар, Мянганы сорилтын корпорацийн суурин төлөөлөгч Роберт Рийд мөн төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн эрх зүйн орчин, онол практикийн арга зүй, мэдээллийн технологийн болон хєрєнгийн эрхийн тєслийн үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн явц, цаашдын зорилтын тухай танилцуулах,  мөн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаар ярилцах  аж.   АНУ-ын Мянганы сорилтын корпорациас олгож буй 285 сая ам.долларын  санхүүжилтийн 17,2 сая ам.долларыг тус төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулж буй бөгөөд төслийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг болох УБЕГ-ын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын байр, мэдээллийн технологи, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр төслийн зүгээс чухал ач холбогдол өгч буй гэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж