Алдарт жүжигчин Жорж Клуни гэргий Амалия хамт Ливанд амьдарч буй Сирийн дүрвэгч гурван мянга гаруй хүүхдүүдэд зориулсан долоон сургуулийг тохижуулах үйлсэд 2.25 сая ам.доллар хандивлаж буйгаа мэдэгдлээ.
Тэдний энэ төсөлд Google болон HP компани хамтрахаа мэдэгдээд байгаа аж. Google болон HP компани нь дээрх сургуулийг техник, технологийн эд зүйлсээр хангах юм.
Жорж Клуни “Тохиромжгүй газар, тохиромжгүй үедээ төрсөн тэдгээр хүүхдүүдийг бид алдаж болохгүй. Мянга гаруй залуу Сиричүүд амьдралаа эрсдэлд оруулж байна. Иймээс сургуулийн боловсрол тэдэнд амьдралаа өөрчлөхөд тусална” гэв
ЮНИСЕФ-ийн мэдэгдэлд, Ливаны тал Холливудын оддын төслийг дэмжиж байгааг онцлов. Тус улсын боловсролын сайд Марван Хамаде Клунийн гэр бүлд гүн талархаж буйгаа илэрхийлжээ.
Жорж Клуни бол Америкийн жүжигчин, найруулагч, продюсер. Тэрбээр 2000 онд “O Brother, Where Art Thou?” киногоороо Албан бөмбөрцөг, 2005 онд “Syriana” киногоороо Оскар болон Алтан бөмбөрцөг, 2011 онд “The Descendants” киногоороо Алтан бөмбөрцөг шагналыг тус тус хүртсэн. Харин жүжигчин, найруулагчийнхаа хувьд тэрбээр 2014 онд “The Monuments Men” , 2012 онд Argo киногоороо Оскарын шагнал тус тус хүртэж байсан эрхэм билээ.
Бэлтгэсэн: Ц.УРАН
Холбоотой мэдээ