Энтони Скарамуччи Цагаан ордны олон нийттэй харилцах захирлаар томилогдоод дөнгөж 10 хоног болсны дараа огцорсон тухай Америкийн засаг захиргааны сайтад өгүүлжээ.
«Ноён Скарамуччи хамгийн түрүүнд аппаратын удирдагч Жон Келлид өөрийн багийг бүрдүүлэн ажиллах боломжийг өгөхийн тулд огцорч байна. Бид түүний цаашдын ажилд амжилт хүсье» гэж хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Долдугаар сарын 31-ний өглөөний хуралдаан дээр Келлийн санал болгосны дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Скаррамуччийг огцруулахаар шийдсэн тухай The New York Times сонинд гурван ч эх сурвалжаас иш татан мэдээлсэн байв.
Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Сара Сандерс хэвлэлийн бага хурал дээр Скарамуччи АНУ-ын засаг захиргааны аппаратаас явсан, тэрбээр аппаратад ямар нэгэн албан тушаал эзэмшээгүй гэлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР