Америкийн сенатор Жон Маккейн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Орос дахь Америкийн дипломатуудын тоог цөөлөхийг шаардсан Оросын шаардлагад тайлбар хийлээ.
Тэрбээр “Путин америкийн дипломатуудыг явуулж байгаад гайхах зүйлгүй. Харин Путин ба түүнийг тойрон хүрээлэгчид манай ардчилалд халдсандаа том үнэ цэнэ төлнө” гэж Маккейн тэмдэглэжээ.
Конгресс өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр, Оросын нефть, байгалийн хийн салбаруудын орос компаниудыг хамарсан шинэ хориг арга хэмжээний багцыг дэмжсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп одоогоор хуулийг баталгаажуулаагүй гэхдээ ойрын үед үүнийг хийнэ гэж дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгджээ.
Оросын тал хариуд нь Серебряный Бор дахь зуслан, Москвагийн өмнөд хэсэг дэх агуулахуудад америк дипломатуудын оролцоог хаасан ба мөн дипломатын ажилтай хүмүүсийн тоог 755 хүнээр цөөлөхийг шаардсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР