Гурван уулзварын засварыг 10-нд дуусгана

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Гурван уулзварын засварыг 10-нд дуусгана

Гурван уулзварын засварыг 10-нд дуусгана

Хан-Уул дүүргийн 15-р хороо Богджавзандамбын уулзвар, ХААИС-ийн хойд талын уулзвар, Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, ‘Өгөөж Чихэр боов’ компанийн баруун урд уулзваруудыг өргөтгөх зам засварын ажлыг гүйцэтгэж байна. Дээрх гурван уулзварын өргөтгөлийн ажил наймдугаар сарын 10-ны өдөр дуусна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлжээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын засварын ажил хийгдэж байна.

Уг ажлын хүрээнд долдугаар сарын 31-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас Авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хязгаарлаж байгаа талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж