Өчигдөр /2017.07.31/ Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 311 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 193 дуудлагыг шалгаж шийдвэрлэсэн байна.
Осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн ГССҮТ-д эмчлүүлж байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5, мөргөлдөх хэлбэрээр 7, онхолдох хэлбэрээр 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.
Тухайлбал:
- ЧД-ийн нутаг Улаанбаатар их дэлгүүрийн хойд замд N.Sunny маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж амь насыг нь хохироосон.
Орон нутагт:
- Говь-Алтай аймгийн “Өвдөгийн худаг” гэх газар шороон замд T.Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 3 настай Д-н амь нас хохирсон хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Эх сурвалж: ЗЦА