Дэлхийн усан спортын АШТ-д оролцсон тамирчдыг хүлээн авч уулзав | News.MN

Дэлхийн усан спортын АШТ-д оролцсон тамирчдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Дэлхийн усан спортын АШТ-д оролцсон тамирчдыг хүлээн авч уулзав

Дэлхийн усан спортын АШТ-д оролцсон тамирчдыг хүлээн авч уулзав

Унгар улсын Будапешт хотод FINA 2017 XVII Дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 14-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, нийтдээ 200 гаруй орны 2400 гаруй тамирчид оролцлоо. ДАШТ-ний усанд сэлэлтийн төрөлд манай улсаас М.Дэлгэрхүү, Б.Буянтогтох, Б.Энххүслэн, Б.Есүй нарын тамирчид оролцож, Монголын рекордыг шинэчлэн тогтоожээ. Мөн Монгол ээжтэй Унгарын тамирчин Шөмэнэк Онон Каталин 25 км-ын алсын зайн сэлэлтийн тэмцээнд 12-р байранд орлоо.

Дээрх дасгалжуулагч, тамирчид болон Ш.Онон Каталинийн гэр бүлийг Элчин сайд З.Батбаяр хүлээн авч уулзан усан спортын бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээний талаар ярилцаж, спортын өндөр амжилт хүслээ.

Долдугаар сарын 30-ны өдрийн хаалтын ажиллагаа Будапешт хотын Арена спортын цогцолборт болж, тус арга хэмжээнд манай улсаас Ц.Сэлэнгэ багштай М.Оюунсүрэн, Э.Нарангарав, Д.Хүслэн, М.Мөнхжаргал, Ц.Цэнджав, Д.Одсүрэн, М.Ариунболд, О.Мөнхзул нарын уран нугараач охид урилгаар ирж үзүүлбэр үзүүллээ.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж