Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 21-р хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчлэн түр хааж автозамын хучилтын ажил хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ. Үүнд:

  • Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”, Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замналдаа орох
  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замналдаа орох
  • Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж Ханын материалын эцэс дээр буцаж эргэхээр тус төлөвлөлт хийгээд байна.

Зам засварын ажил наймдугаар сарын 10-ний 23.00 цаг хүртэл үргэлжлэх тул тэр болтол дээрх маршрутаар зорчигчдод үйлчлэх юм.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж