Түрээсийн автомашины үйлчилгээ эрчээ авав

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Түрээсийн автомашины үйлчилгээ эрчээ авав

Түрээсийн автомашины үйлчилгээ эрчээ авав

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний 65 хувь нь хөнгөн тэрэгт оногддог гэв. Өнөөдрийн байдлаар, дэлхийн хэмжээнд нэг тэрбум орчим хөнгөн тэрэг байна. Харин энэ үзүүлэлт 2030 он гэхэд 1.1 тэрбум болтлоо өснө гэж олон улсын эрчим хүчний агентлаг мэдээллээ. Үүнд Хятад болон Энэтхэг улсын хэрэглээ их нөлөөтэй гэв.

Энэтхэг улсын шинэ хөнгөн тэрэгний зах зээл жил бүр гурван саяар нэмэгддэг. Энэхүү зах зээл нь газрын тосны эрэлтийн өсөлтийг 2030 он хүртэл хангах юм. Харин “The Independent” сонины мэдээллээр, Энэтхэгийн Засгийн газар 2030 он гэхэд цахилгаан автомашины хэрэглээ рүү бүрэн шилжинэ гэв.

Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн эдийн засаг өсөлттэй байна. Үүний ачаар, тус улс дэлхийн газрын тос импортлогч улсын гуравт бичигдэж байгаа ажээ. Мөн тус улс жил бүр нүүрс-устөрөгчид 150 тэрбум ам.доллар зарцуулж байна. Тэгвэл цахилгаан автомашины салбар руу шилжсэнээр Энэтхэгийн газрын тосны хэрэглээ багасгах төлөвтэй байгаа юм. Улмаар тус улс 2030 он гэхэд 60 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой гэж эдийн засагчид үзэв.

Үүнээс гадна, цахилгаан автомашины идэвхтэй хэрэглээ БНХАУ-д ажиглагдаж байна. “China Daily” сонины мэдээлж байгаагаар, 2016 онд БНХАУ дэлхийн зах зээл дээр худалдаалагдсан 873 мянган цахилгаан автомашины 507-г нь худалдан авчээ. 2025 онд гэхэд Хятад улсад цахилгаан автомашины худалдаа 10.6 саяд хүрэх таамаглал байна.

Үүний зэрэгцээ, “Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, 2016 оны төгсгөлд Хятад дахь газрын тосны эрэлтийн өсөлт сүүлийн гурван жилийн мөн үетэй харьцуулахад удааширсан үзүүлэлт гарчээ. Тухайлбал, тус улсад газрын тосны эрэлт 2014 онд 3.8 хувь, 2015 онд 3.1хувь, харин 2016 онд 2.5 хувь болтлоо буурчээ.

Энэ төрлийн чиг хандлага Европт мөн ажиглагдаж байна. “The Guardian” сонины мэдээлж байгаагаар, 20 хүрэхгүй жилийн дараа Европын бүх улс оронд цахилгаан автомашин худалдаалагдаж эхэлнэ гэв. Үүнтэй холбоотойгоор, Их Британийн Засгийн газар 2040 он гэхэд энгийн автомашин худалдаалахыг хориглох болсноо мэдэгдсэн.

Газрын тосны дэлхийн эрэлт унах болсонд Carsharing /түрээсийн машин/ үйлчилгээний хөгжил тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Энэ үйлчилгээгээрээ Хятад улс бусдаас ялгарч байна.

Учир нь автомашиныг тодорхой хугацаагаар түрээслэх үйлчилгээ БНХАУ-д хэдхэн жилийн өмнөөс бий болсон. 2015 онд Бээжингийн замын хөдөлгөөнд 14 мянган түрээсийн автомашин оролцож байсан бол 2017 он гэхэд энэ үзүүлэлт хоёр дахин өсөж, 26 мянгад хүрчээ. “Roland Berger” компанийн таамаглалаар, Бээжингийн замын хөдөлгөөд оролцож буй түрээсийн автомашины тоо 2025 он гэхэд 600 мянга болно гэв.

Түрээсийн автомашины үйлчилгээний бизнес Хятад улсад дөнгөж хөгжиж эхэлж байна. Энэ төрлийн бизнес хөгжих болсон хэд хэдэн шалтгаан бий. Жишээлбэл, томоохон хотын агаарын бохирдолтой тэмцэх, автомашин хувьдаа эзэмшигчдийн тоог хязгаарлах, нийтийн тээврийн дутагдлыг нөхөх болон замын хөдөлгөөний ачааллыг багасгах зэрэг болно.

Өнөөдөр Хятад улсад түрээсийн автомашины үйлчилгээний 90 гаруй хувийг дотоодын компани хангаж байна. Гэхдээ гаднын компаниуд Хятадын энэ төрлийн зах зээлийг маш их сонирхож байгаа гэдгээ илэрхийлээд байгаа билээ.

“Европын зах зээлийн бодвол Азийн зах зээл энэ төрлийн бизнест залууд тооцогдоно. Учир нь, Европын зах зээлд энэ бизнес хөгжөөд арав гаруй жил болж байна. Мөн үйлчилгээ үзүүлдэг зуу гаруй компаниуд байдаг бөгөөд өрсөлдөөн ихтэй. Иймээс энэ төрлийн бизнес эрхлэгчид Азийн хүн ам ихтэй улс оронд бизнесээ хөгжүүлэх сонирхол их байна” гэж Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Сьюзан Шахин ярьжээ.

“Global Market Insights” компанийн дүгнэлтээр, түрээсийн автомашины зах зээлийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 2015 онд нэг тэрбум гаруй ам.доллар байсан бол 2024 он гэхэд 6.5 тэрбум ам.долларт хүрнэ гэв. Мөн “Frost & Sullivan” компанийн шинжээчид энэ төрлийн үйлчилгээ эрчимтэй хөгжсөнөөр дэлхий дахин 5.6 тэрбум ам.долларыг жил бүр хэмнэх боломжтой гэв. Үүний ачаар, замын хөдөлгөөний ачаалал 50 хувиар багасч, автомашинаас ялгарч буй хорт утаа 15 хувиар буурна гэсэн тооцооллыг гаргажээ.

“McKinsey” компанийн судлаачид 2030 он гэхэд энгийн автомашины борлуулалт хоёр хувиар унана гэв. Тухайлбал, Герман улсад сүүлийн арван жилд автомашин эзэмшигчдийн тоо гурав дахин буурчээ.

Гэхдээ дэлхийн нийтийн чиг хандлага, таамаглалыг өнөөдөр хийх нь эртэднэ гэж Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Сьюзан Шахин хэлэв. Тэрбээр “Худалдаалагдаж буй автомашины өсөлт болон эрэлт улс орны эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжил, замын хөдөлгөөн, нийтийн тээврийн хүртээмж зэргээс хамаараад өөр өөр байх болно” гэв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж