Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал өнөөдөр 11.30 цагт товлогджээ. Төрийн ордонд болох уг хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцох бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагнах аж.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангаж ирсэн нам даралтын зуухыг хаах шийдвэр гаргасан. Энэ ажлын хүрээнд хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж, 100 гаруй нам даралтын зуухыг хааж, түүнээс халаалт авч ирсэн сургууль, цэцэрлэгийг төвийн дулааны шугамд холбох ажлыг хийж дуусгах ёстой. Дээрх ажил ямар төвшинд байгаа болон бусад асуудлаарх мэдээллийг энэ үеэр өгөх аж.
Г.ХОРОЛ