“Чацаргана” үндэсний хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийнхүрээнд 200 га талбайд тариалах 246 мянган ширхэг чацарганы суулгацыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч, төсөл сонгон шалгаруулан замаар 21 аймгийн 112 иргэн, аж ахуйн нэгжид таван жилийн хугацаатай зээлээр олгон олгожээ. Мөн 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгон жилд 300 тонн чацаргана боловсруулах үйлдвэрийг Увс аймагт байгуулсан байна. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар хөдөө орон нутгийн 545 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 2654 га талбай бүхий жимст цэцэрлэг байгуулан 655.2 тонн жимс жимсгэнэ хураан авч, 926.8 мянган ширхэг суулгац үйлдвэрлэж байна гэсэн судалгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргажээ.
Ж.ГЭГЭЭ