Б.Содномдаржаа нарыг баасан гаригт шүүнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.01-нд нийтлэгдсэн

Б.Содномдаржаа нарыг баасан гаригт шүүнэ

Б.Содномдаржаа нарыг баасан гаригт шүүнэ

Ирэх баасан гариг буюу наймдугаар сарын 4-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэхээр болж, тов зарлажээ.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг шүүх болж байгаа нь энэ юм.

Анхан болон Давж заалдах шатны шүүхээс тэдэнд С.Зориг агсныг хөнөөсөн гэм буруутай гэж үзэн, 24-25 жилийн хорих ял оноосон ч яллагдагч нарын зүгээс гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг нь хэлэлцэхээр болж буй.

Уг хурал өнгөрсөн зургаадугаар сарын 28-нд товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрх шүүх хурлыг олон нийтэд нээлттэй ил тодоор явуулах шаардлага байна гэсэн хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан тавьсан. Гэвч нээлттэй болох эсэх тодорхойгүй байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж