Н.Түвшинбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр түрүүлэв

Хөвсгөл далайн эрэг дээр наадаж өссөн эгэл айлын хүү Б.Эрдэнэбатын өнөөдрийн амжилтанд хүрсэн түүх тун ч сонирхолтой гэдэг.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 526 хүчтэн зодоглосноос 12 бөх шинээр улсын цол хүртсэн билээ. Энэ жилийн наадамд улсын начин зургаа, улсын харцага хоёр, улсын заан хоёр, улсын гарьд нэг, улсын арслан нэг төрсөн юм. Шинээр төрсөн хүчтэнгүүд мялаалгын наадмаа хийсээр байна.

Булган нутгаас энэ жил хоёр начин, нэг харцага төрсөн. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, улсын начин Дармаагийн Тамир шинэхэн цолны наадам болжээ. Бүрэгхангай суманд болсон наадмын хүчит бөхийн барилдаанд улсын заан Н.Түвшинбаяр түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэжээ.

Шинэхэн начны мялаалгын наадамд түрүүлсэн Н.Түвшинбаяр энэ жил улсын заан цолонд хүрсэн юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж