Өнгөрөгч амралтын өдрүүдэд ослын дуудлага олон гарчээ. Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөл гэх газар асфальтан замд T.Alphard маркийн автомашин жолоодож явсан иргэн зорчигч Б-г мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Амралт, зугаалгын сар эхэлсэн ч иргэдийг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг албаныхан сануулсаар байна.
Ч.БОЛ