Унаач хүү хөл дээрээ босчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

Унаач хүү хөл дээрээ босчээ

Техник технологийн хурдацтай хөгжлийн хүчээр бид ажлаасаа гэрээ удирдах, жолоочгүй машинаар зорчих гэх мэтээр маш их цаг болон хөдөлмөрөө хөнгөвчилсөөр байгаа билээ.

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмаар их насны морины уралдаанд уралдаж байсан 13 настай унаач хүү мориноос унаж, маш хүнд бэртсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.

Унаач Л.Баасандорж хүү яаралтай 48 цагийн дотор хагалгаа хийлгэх шаардлагатай байсан бөгөөд Д.Тамир, Л.Батсайхан гэх сайхан сэтгэлтэй залуус хамтран “Blue Sky Aviation” компаниас11 мянган ам.долларын нислэг үйлдэх зардал бүхий асуудлыг шуурхай шийдвэрлэн тусалж, хүүгийн амь насыг аварсан билээ.

Одоо Л.Баасандорж хүү Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гарч “Grand med эмнэлэгт хэвтэн, сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

А.Сүрэн

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж