Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Баянхонгор аймгаас сонгогдсон билээ. Түүний төрөлх нутаг болох Баянцагаанд өнөөдөр баяр наадам зохион байгуулж байна. Наадмын үеэр шүдлэн, хязаалан, соёолон насны морьд уралдахаа гадна цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болох юм байна. Мөн наадмын үеэр шагайн цуваа харвааг зохион байгуулахаар болжээ.
Сонирхуулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 10-ны тангарагаа өргөж, ажилдаа орсон билээ. Тэрбээр долдугаар сарын 15-д аав Халтмаагийн шавилан сууж байсан Амарбуянт хийд болон аавынхаа төрсөн нутаг Баянцагаан сумаар зочлон очоод ирсэн билээ. Мөн өнгөрсөн сонгуулийн үеэр шинэ ерөнхийлөгч маань улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 80,7 хувийн саналыг Баянцагаан сумаас авсан юм байна.
Х.ДЭЛГЭРДАЛАЙ