Туркийн Истамбул хотноо олон зуун эмэгтэйчүүд эрхээ хамгаалахаар жагсаал хийлээ. Тэд эрэгтэйчүүдээр хэрхэн хувцаслахаа заалгахгүй хэмээн жагссан байна. “Миний юу өмсөхийг битгий заа” нэртэй жагсаалд оролцогч нар зарим эрэгтэйчүүдийн зүй бус хувцаслалт гэж нэрлэсэн женсин шортыг лоозон болгон барьсан байв. Эмэгтэйчүүд хувцаслалтаасаа болж хэл амаар доромжлуулах, халдлагад өртөхийг эсэргүүцэж байна. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард исламын шашны Рамадан сарын үеэр шорт өмссөнийхөө төлөө автобусанд нэгэн эрэгтэйд зодуулсан аж.
Турк нь исламын хатуу дэг жаягтай Арабын зарим орнуудыг бодвол харьцангуй чөлөөтэй, тэр тусмаа Истамбул нь илүү ардчилсан хот юм. Түүнчлэн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эмэгтэйчүүдийг толгойн алчуур бурка зүүх хатуу дэг журмыг зөөлрүүлжээ.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА