Борис Будаевын нэрэмжит ОУТ-ээс таван медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

Борис Будаевын нэрэмжит ОУТ-ээс таван медаль хүртэв

Засгийн бүтэц бүрэлдэхүүн жигдэрч эхний удаад амьсгаа авахтайгаа болов. Гэвч санаа амрах болоогүй.

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын нэрт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (18-20 нас) олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр Улаан-Үд хотод боллоо.

Будаевын 60 насны түүхт ойд зориулсан 25 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Казахстан, ОХУ-ын Буриад, Забайкаль, Якут, Тува, Дагестан, Кабардино-Балкар, Ставрополь, Кемерово, Красноярск, Хакас, Эрхүү, Нобисибирскийн 112 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Манай улсаас ОУХМ Ц.Гантөгс, Г.Амархүү нарын удирдлага дор 20 гаруй тамирчин зодоглосноос гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, 60 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Батчулууны Баасанням, 66 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин Төмөр-Очирын Тулга, 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, 74 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин Занданбудын Сумъяабазар, 96 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Чинбатын Алтангэрэл нар хүрэл медаль хүртлээ. Өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга, өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Сумъяабазар, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт М.Лхагвагэрэл, энэ жилийн залуучуудын улсын аварга Ч.Алтангэрэл нар Будаевын нэрэмжит тэмцээний хошой медальтан болсон бол Б.Баасанням анхны медалиа зүүв.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж