АНУ Хятадын эсрэг хориг тавина

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

АНУ Хятадын эсрэг хориг тавина

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Шинэчлэлийн Засгийн газар элэг бүтэн болж ажилдаа шуурхайлан орлоо.

    Хойд Солонгосыг тойрсон асуудалд Бээжин ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй, АНУ-д туслаагүй тул Хятадын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын туслахууд ярьсныг Politico агентлаг дамжуулжээ. 

    Ерөнхийлөгч Трампын зөвлөх, туслахууд энэ долоо хоногт дээрх асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм байна. Эдийн засгийн хориг арга хэмжээ авснаар Хятадыг шийтгэж буйн хэрэг гэж тэд онцолжээ. Гэхдээ одоогоор Трамп ямар шийдвэр гаргах тухай ярих нь эрт байгаа гэлээ. 

    Өмнө нь Дональд Трамп твиттер хуудаснаа Хятадыг маш их гайхлаа. Бээжин Хойд Солонгосын асуудлыг шийдэх талаар юу ч хийсэнгүй. НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли Бээжинг Пхеньян эсрэг арга хэмжээ авахыг уриалсан байна гэж жиргэжээ. 

    Хойд Солонгос энэ сарын 29-нд тив дамнасан баллистик пуужингийн ээлжит туршилтыг хийсэн. 

    Японы судлаачид энэ төрлийн пуужин замаа өөрчлөн Лос-Анжелес, Денвер эсвэл Чикаго хүртэл нисэх боломжтой гэж үзэж байна. Харин Оросын Батлан хамгаалах яамны мэдээллээр, Хойд Солонгосын пуужин энэ удаад 681 километр өндөрт нисэж, 732 километрийн замыг туулсан бөгөөд Японы далайн төв хэсэгт унасан гэжээ.

    Бэлтгэсэн: Ц.УРАН 

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж