2017 оны долдугаар сарын 31-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 149,253 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 11.96%-иар өссөн бол ‘Хэрлэн Хивс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.89% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 2,163 ширхэг үнэт цаас 220,714,200 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 890.81 нэгж болж 0.55%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,594,005,410,159 төгрөг болсон байна.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ