АНУ Японд Окинава арлын дөрвөн га газрыг буцаан өглөө. Окинава арлын Гинован хотын төвд америкийн цэргийн бааз “Футэмма” байрладаг. Өөрөөр хэлбэл, тус цэргийн бааз байрлаж буй газраас 0.8 хувийг нь Япон улсад буцаан өгчээ.
Дөрвөн га газрыг буцаан өгөх хэлэлцээр өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сард баталгаажсан юм. Дээрх газарт 2019 он гэхэд зам, талбай барих ажээ.
Окинава арлын 0.6 хувь нь японы газар нутаг гэж үздэг. Тус арал дээр АНУ-ын цэргийн баазын 74 хувь нь байрлаж байна. Мөн 25.8 мянган АНУ-ын цэргийн албан хаагчид, 19 мянган АНУ-ын иргэн, тэдгээрийн гэр бүл амьдарч байгаа гэсэн судалгаа байна.
Бэлтгэсэн: Ц.Уран