“Дэлхийн мисс 2017”-ын бүртгэл эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

“Дэлхийн мисс 2017”-ын бүртгэл эхэлжээ

“Дэлхийн мисс 2017”-ын бүртгэл эхэлжээ

‘Дэлхийн мисс 2017’ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтэй бүсгүйчүүдийг бүртгэж байгаа талаар ‘Мисс Монголиа Team’ фэйсбүүк хуудсаар мэдээллээ. Бүртгэлийг наймдугаар сарын 11-ийг хүртэл “M Plaza” төвийн I давхарт авч байгаа юм байна.

Энэ жилийн Дэлхийн миссийн тэмцээн ирэх аравдугаар сард БНХАУ-ын Саня хотод болох аж. Тиймээс тус тэмцээнд оролцох оролцогчийг шалгаруулах шалгаруулалтын бүртгэл эхэлсэн бөгөөд фэйсбүүк хуудсаар холбогдох юм байна.

Сануулахад, Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн өнгөрөгч онд АНУ-ын Вашингтон хотод болсон билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг шилдэг 11-т үлдсэн юм. Тэрбээр эдгээр өдрүүдэд Тайландад кино зураг авалтанд оролцож байгаа аж.

МОНГОЛ УЛСААС ДЭЛХИЙН МИСС ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧИД

Овог Нэр

Оролцсон он

Тэмцээн болсон улс, хот

Үзүүлсэн амжилт

1

Ганбатын

ХОНГОРЗУЛ

2005

БНХАУ, Саньяа хот

Ази тивийн багаараа спортын тэмцээнд түрүүлсэн

2

Эрдэнэ-Очирын СЭЛЭНГЭ

2006

Польш, Варшав хот

Ази тивийн багаараа спортын тэмцээнд түрүүлсэн, Авьяасын үзүүлбэрээр шилдэг 10-т шалгарсан

3

Ганхуягын ОЮУНГЭРЭЛ

2007

БНХАУ, Саньяа хот

“Top model” шалгаруулалтад шилдэг оролцогчдод багтсан

4

Чинбатын

АНУН

2008

Өмнөд Африк, Жоханнесбург хот

5

Батбаатарын БАТЦЭЦЭГ

2009

Өмнөд Африк, Жоханнесбург хот

“Top model” шалгаруулалтад шилдэг 25-д багтсан

6

Амарын САРНАЙ

2010

БНХАУ, Саньяа хот

Дэлхийн Миссийн Финалийн шилдэг 25-д багтсан

7

Өнөрбаярын

БУЯНХИШИГ

2011

АНГЛИ,

Лондон

8

Хүсэлбаатарын

БАЯРМАА

2012

БНХАУ,

Ордос хот

9

Сүхбаатарын

ПАГМАДУЛАМ

2013

ИНДОНЕЗИ,

Бали арал

10

Төрбат

БАТЦЭЦЭГ

2014

АНГЛИ,

Лондон

“Top model” шалгаруулалтад шилдэг 20-д шалгаруулсан

11

Намшир

АНУ

2015

БНХАУ

Саньяа

Miss World Best Fashion Designer Award Top 10

Beauty with a Purpose Top 25

Miss World Talent Top 30

12

Алтангэрэл

БАЯРЦЭЦЭГ

2016

АНУ

Вашингтон

People’s Choice winner

Miss World Talent winner

Miss World Multimedia 1st runner up

Beauty with a Purpose Top 24

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж