Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дотоодын байгууллага, аж ахуйн нэгжээс гадна гадаадын төсөл хөтөлбөрүүд ч багагүй хэмжээний хөрөнгө мөнгө зардаг. Дэлхийн Банк, Азийн хөгжлийн банкнаас хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах талаар хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулахаар зар түгээж байна. Хэвлэлийн уулзалт нэгдүгээр сарын 21-ний өдрийн 10 цагаас Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газрын уулзалтын танхимд болох ажээ. Уулзалтад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд оролцож,, сонирхсон асуултад хариу өгөх юм байна.
Д.Цэц