Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан 56,3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна.

    Түүнчлэн,

    • Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
    • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
    • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
    • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
    • Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхааруулж байна.

    Эх сурвалж: ОБЕГ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж