Б.Мөнгөнтуул хуримын гэрч болжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул хуримын гэрч болжээ

Б.Мөнгөнтуул хуримын гэрч болжээ

Найр, наадмын сар үргэлжилсээр. Өнгөрөгч долдугаар сард хуримын баяраа хийсэн хосууд олон бий. Тэдний дунд “Боловсрол суваг” телевизийн “Ялалт ток” шоуны хөтлөгч Б.Ялалт, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Л.Ариун-Учрал нарын хурим онцгой болсон.

Монголын телевизийн салбарт олон ажил ажиллаж, олны танил болсон тэднийг танихгүй хүн ховор билээ. Тэгвэл залуу хосуудын хуримын гэрчээр шатрын их мастер Б.Мөнгөнтуул оролцжээ. Шатрын хөлгийн ард суудаг их мастерыг хуримын гэрч болоход олон нийт тэр бүр анзаараагүй байна.

Тэртээ 2001 онд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2005 онд мөнгөн медалийг Монголын шатарчдаас анхлан хүртсэн их мастер, Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуулийн энэ зуны гоёлыг сонирхоорой. Тэрбээр Монголын шатарчдаас 12 настайдаа Монгол улсын спортын мастер, 13-даа олон улсын мастер, 15-даа Монголын анхны эмэгтэй Их мастер цолыг хүртэж, улмаар эрэгтэйчүүдийн Олон улсын мастер цолыг мөн бүсгүйчүүдээс анхлан хүртсэн юм.

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж