Найрамдал зуслан орчмын тарвагыг нүүлгэн шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

Найрамдал зуслан орчмын тарвагыг нүүлгэн шилжүүлжээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан тун удахгүй эхлэх гэж байна. Хуралдааны танхимд УИХ-ын дарга суудлаа эзэлсэн байгаа төдийгүй МАН-ын гишүүд цулараад байна.

    Нийслэлийн Байгаль орчны газраас зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, цаашлаад устах аюулд хүрээд байгаа тарвагыг нүүлгэж, тархац нутагтай газарт шилжүүлж байна. Тавдугаар сард Шарга морьт, Хуурайн мухарын зуслангуудаас 52 толгой тарвага нүүлгэн шилжүүлсэн байна. 

    Тарвага төрөлтийн үе дууссантай холбогдуулан хоёр дахь шатны тарвага нүүлгэх ажлыг саяхан зохион байгуулжээ. Найрамдал хүүхдийн зусланд долдугаар сарын 27-ны өдрөөс  наймдугаар 3-ны өдрүүдэд “Ази номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори” олон улсын хүүхдийн чуулга уулзалт болж байгаа. Зуслан орчимд  1500 хүүхдийн отог байрлах газрыг чөлөөлүүлж, нийт 21 тарвагыг барьж, нүүлгэн шилжүүлжээ.

    Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаагаа санаачлан хэрэгжүүлж байгаа суурьшлын бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажил нь нийслэлийн нутаг дэвсгэрээс тарвага бүрмөсөн устахаас хамгаалах, байгалийн гоц халдварт тарваган тахал өвчин үүсгэх аюулаас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлж байгаагаараа ач холбогдолтой юм байна.  Гэвч, зуслангийн оршин суугчид тухайн зуслангийн бүсээс тарвага нүүлгэн шилжүүлэх ажилд саад учруулах, эсэргүүцэл үзүүлэх, гомдол гаргаж, тарвага барих зориулалтын хэрэгслийг эвдэн сүйтгэж байгаа нь ажил явуулахад хүндрэлтэй байгаад зогсохгүй, ирээдүй хойчид гарч болох эрсдлийг огт тооцохгүй байна. Энэ удаа нүүлгэн шилжүүлж байгаа эдгээр тарвагыг хуучин тарвага амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болон Шархадны амны Сүүж ууланд нутагшуулж тавьсан байна.  Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын сонгон шалгаруулалтаар шалгарсан ан амьтны мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгж уг ажлыг  гүйцэтгэсэн бөгөөд шинэ нутагтаа хэрхэн дасаж, нутагшиж байгаад хяналт, мониторинг хийж, хамгаалалтандаа авч ажиллах гэнэ. 

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж