УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн бичсэн “Ногоон нүдэн лам” нэртэй роман тун удахгүй “Le moine aux yeux verts” нэртэйгээр франц хэлээр уншигчдын хүртээл болох юм байна. Энэхүү роман нь Монголын хамгийн сайн борлуулалттай номоор шалгарч, бестселлерүүдийн жагсаалтад тогтмол бичигддэг. 1937 оны хэлмэгдүүлэлтийн тухай гардаг номыг зохиогч нөхөр Жеффи Л.Фолттой хамтран бичжээ.
Францад удахгүй хэвлэгдэх “Ногоон нүдэн лам” номыг заавал унших гадаадын 11 романд багтаан нэрлэжээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Францын урлаг, утга зохиолын Шевалье /Хөлөгбаатар/ одонгоор шагнуулж байсан байна. Уг одон 1957 онд бий болсон бөгөөд шагналыг урлаг, утга зохиолын салбарт өөрийн бүтээл туурвилаар онцгой амжилт гаргасан, Франц улсад болон дэлхий дахины утга зохиол, соёл урлагт хувь нэмрээ оруулсан хүнд олгодог аж.
Ч.БОЛ