Олон улсын Физикийн 48 дахь олимпиад (IPhO-2017) Индонез улсын Ёгякатра (Yogyakatra) хотод өнгөрөгч долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиадад манай улсаас таван сурагч оролцсон бөгөөд бүгд медалийн болзол хангасан байна. Тодруулбал,
- “Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль,
- “Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль,
- Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрэлийн Сумъяажав хүрэл медаль,
- Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл медаль,
- Нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэчулууны Гарьд хүрэл медалийн болзол тус тус хангажээ.
Нийт хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн багийнхныг МУИС-ийн физикийн багш Д.Улам-Оргих ахлан явсан байна. Монголын багийг БСШУСЯ, МУИС, ШУТИС-иас зарим санхүүжилтийг гаргажээ.
Ч.БОЛ