Г.Өсөхбаяр К2-ын оргилд хүрч чадсангүйдээ уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр (Уулчин)

Г.Өсөхбаяр К2-ын оргилд хүрч чадсангүйдээ уучлалт гуйжээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Хүнс, Хөдөө аж ахуйн сайд зэрэг ажил хийж байсныг Ерөнхий сайд танилцууллаа.

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын ОУХМ Г.Өсөхбаяр дэлхийд өндрөөрөө хоёрт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд аврихаар энэ сарын 25-нд үндсэн авиралтаа эхлүүлсэн. Гэвч тэрбээр өчигдөр орой авиралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйжээ.

Тэрбээр “Маш их хичээлээ. Оргилд хүрэх гэж би авиралтын замаа тооцоолж байснаас Пакистан хүний аймхай, өөдгүй занг огт тооцоолсонгүй. Авиралтын эцсийн мөчид хоёр хамтрагчийн нэг нь мухар олгой ургасан юм шиг байна гэж хэлээд буцаж, маргааш нөгөөх нь крампоноо өөрөө эвдчихээд ийм юмтай авирч чадахгүй гэж хэлээд доош бууснаар би 6450 дээрээ ганцаараа бүх ачаатайгаа үлдснээр авиралтаа цааш үргэжлүүлж чадсангүй бууж ирлээ. Энэ жил долоон шэрпаа, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй оргилд гарсан байж магадгүй. Би чадсангүй ээ уучлаарай”  гэжээ.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж