Си Жиньпин: Дэлхийн хамгийн хүчирхэг армийг бий болгоно

Хуучирсан мэдээ: 2017.07.31-нд нийтлэгдсэн

Си Жиньпин: Дэлхийн хамгийн хүчирхэг армийг бий болгоно

Дуучин Мадонна өнгөрөгч баасан гаригт ОХУ-ын Санкт-Петербург хотноо хийсэн аялан тоглолтынхоо үеэр ижил хүйстнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж, хууль зөрчсөн хэмээн шүүхийн танхимд дуудагдах болжээ.

Дэлхийн хамгийн хүчирхэг армийн чансааны хоёрт, заримдаа гуравдугаарт бичигддэг БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми байгуулагдсны 90 жилийн ой тохиож байна. Ойн өдөрт зориулан БНХАУ Өвөр Монголын өөртөө засах орны Жужихэ буудлагын газарт цэргийн парад зохион байгууллаа. Энэ бол БНХАУ 1949 онд байгуулагдсан цагаас хойш Ардын чөлөөлөх армийн нэрэмжит зохион байгуулж буй анхны үйл ажиллагаа юм. 

Цэргийн парадад 12 мянган цэрэг эрс, 129 цэргийн нисэх онгоц, 571 хуурай замын техник болон шинэ технологийг танилцууллаа. Хятадын төв телевизийн бэлтгэсэн сурвалжилгад дурдснаар техникийн 40 хувь нь шинэ бөгөөд анх удаа олон нийтэд танилцуулагдаж буй гэнэ. Тодруулбал, парадын үеэр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн дайны шинэ загварын танк “99-А”, “ПТРК HJ-10”, сөнөөгч онгоц “J-20”, “J-16” зэргийг танилцуулсан ажээ. Үүнээс гадна БНХАУ анх удаа олон нийтэд тив дамнасан баллистик пуужин “Дунфэн-31AG (DF-31AG)”, нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг утсгах зориулалттай дунд тусгалтай баллистик пуужин ‘Дунфэн-21Д’ (DF-21D) болон стратегиийн баллистик пуужин ‘Дунфэн-26′(DF-26)-г тус тус танилцуулав.

БНХАУ-ын дарга Си Жиньпин цэргийн парадыг нээж үг хэлэв. Тэрбээр “Бид урьд өмнө, түүхэнд хэзээ ч байгаагүй хятад үндэстний хөгжлийн дээд зорилгод хүрэхэд ойрхон байна. Энэ хүрээнд бид бүх цаг үеийн хамгийн хүчирхэг ардын армийг бий болгох хэрэгтэй” гэдгийг онцолжээ.

Үүний зэрэгцээ, Си Жиньпин хятадын ардын чөлөөлөх арми ямар ч эзлэн түрэмгийлэгчдийг ялан дийлэх чадалтай, улс орны хөгжлийн ашиг сонирхол, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалахад зориулагдсан гэв. Тэдний гол хариуцлага бол эв найрамдалтай энэ амьдралыг хамгаалах явдал гэжээ.

Хятадын Ардын чөлөөлөх арми нь 1927 оны наймдугаар сарын нэгний өдөр наньчааны цэргийн хэсгийн Гоминьданы Засгийн газрын эсрэг гарсан бослогын дараа байгуулагдаж байсан түүхтэй. Энэ үед БНХАУ-ын ирээдүйн удирдлагын цөм бий болсон гэж үздэг.

Хэдийгээр 2015 оны есдүгээр сард Си Жиньпин БНХАУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний тоог 300 мянган хүнээр цомхотгох шийдвэр гаргасан ч Хятадын ардын чөлөөлөх арми хоёр сая хүний бие бүрэлдэхүүнтэй дэлхийн хамгийн том армийн нэг хэвээр үлджээ. 

Өнөөдөр Хятадын Ардын чөлөөлөх арми Жибути улсад энхийг сахиулах үйл ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж нийлүүлэх,  далайн дээрэмчидтэй тэмцэх зэрэг төрөл бүрийн үүрэг гүйцэтгэж байна. Жибути дэх цэргийн бааз бол Хятадын анхны гадаад дахь цэргийн бааз билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж