Долоо хоногийн өрнийн зурхай 2017.VII.31-2017.VIII.6
Хонь:
Болгоомжтой байж урьдчилан харах байдлыг баримтлах хэрэгтэй. Төлөвлөөгүй зардал эсвэл санхүүгийн алдагдал гарах магадлал байна. Танаас үл хамаарах шалтгаанаар та алдагдал хүлээх бололтой. Хэмнэлтийн горимд орж, ажлыг маргааш гэж бүү хойш тавь. Долоо хоногийн сүүлээр хайр сэтгэлийн харилцаанд ахиц дэвшил гарна. Хурим хийхэд сайхан үе юм. Ганц бие хүмүүс гүнзгий бас удаан үргэлжлэх харилцаа болж мэдэх шинэ хүнтэй танилцана. Хувь заяаны өөдөөс зоригтой алхаарай.
Үхэр:
Мэргэжлийн ажлын хүрээнд идэвхтэй үйлдэл хийхгүй байхыг одод анхааруулж байна. Өөрийн шунал сэтгэлийн үүднээс явах нь онцгүй үр дагаварт хүргэж болно. Эерэг бодол санаандаа төвлөрч өөрийгөө хэт тоох ба хувиа хичээх хэрэгтэй. Магадгүй таны тусламжийг хамт ажиллагсад, найз нөхөд эсвэл төрөл садан чинь хүснэ. Үүнд бүү татгалзаарай. Өнгөрсөн өдрүүдийн дуусаагүй ажлууд ба шийдээгүй асуудлуудыг цэгцлэх хэрэгтэй. Ихээхэн тэвчээр гаргах ба өөрийгөө хянах байдлыг гаргахыг хичээгээрэй.
Хамтатгах:
Энэ долоо хоногийг ажил ба асуудлаа шийдэхэд зориулах хэрэгтэй гэж одод зөвлөж байна. Хамт олонтойгоо харьцах группээр хичээллэх, хамтын ажил эсвэл санаа нэгтнүүдийн дунд амрахад сайн. Харагдах шалтгаангүй ч гэсэн дотнын хүнтэйгээ хөнгөнөөр муудалцаж магадгүй. Тэвчээртэй, бодлоготой байх хэрэгтэй. Энэ нь хэрүүл үүсэхээс зайлсхийж чадна. Аяллаар явах, явганаар зугаалах биеийн дасгал хийгээрэй.
Мэлхий:
Амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Тавьсан зорилгодоо хүрэх гэж хичээх хэрэгтэй. Урт хугацаанд хойш тавьсан ажлаа дуусгахыг одод зөвлөж байна. Таны цаг ба анхаарлыг ихээхэн шаардах шинэ саналууд ирнэ. Сонирхолтой ажил эсвэл дуртай зүйл нь сэтгэл ханамжийг авчирна. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй уулзана. Ид шидээр оролдох ба толинд харсны хэрэггүй. Зөн совиндоо итгэх хэрэгтэй.
Арслан:
Энэ долоо хоногийн турш сэтгэл санаа тань тааламжгүй байх бололтой. Шалтгаангүйгээр түгших, өөртөө таалагдахгүй байх, өөрийн ажилдаа эсвэл эргэн тойрныхондоо дургүйцэх сэтгэл төрж болзошгүй. Сэтгэл санааны мэдрэг байдал ба бодит байдалд эрүүл дүн шинжилгээ хийх нь тэнцвэртэй байдалд хүргэнэ. Хайр сэтгэлийн харилцаанд хямралын үе эхэлж байгааг одод анхааруулжээ. Долоо хоногийн сүүлээр бүтээлч сэтгэлээ, урам, онгод сэргэнэ. Мах, махан бүтээгдэхүүнээс татгалзаж, сүү, цагаан идээ түлхүү хэрэглэх шаардлагатай.
Охин:
Долоо хоногийн эхээр сэтгэл санаа сайхан байх бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй, бүтээлч идэвхтэй байна. Магадгүй гайхалтай ажлын санаа, уран бүтээлийн онгод төрж болно. Зарим охиныхон амьдралынхаа утга учир, зорилгоо эргэцүүлж, бодлогоширно. Долоо хоногийн эхээр эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгаж чадна. Шинэхэн амрагийн дотно харьцааг хойшлуулсан нь дээр. Танд зориулсан хэн нэгний хайрыг үл тоож, хөндий харьцах хэрэггүй. Өөрийн дотоод сэтгэлээ дага. Онцын шаардлагагүй бол гадуур дэмий хэсэх хэрэггүй. Гэмтэж бэртэхээс сэрэмжлээрэй.
Жинлүүр:
Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд таатай. Удирдлагатайгаа жигд харьцаагаа хадгалах нь албан тушаал ахихад тустай. Барилга бүтээн байгуулалттай холбоотой ажилд хүндрэл гарч мэднэ. Эмэгтэйчүүдэд ээлжит түр зуурын шохоорхол, дурлал ирнэ. Удирдах албан тушаалын хүмүүст амжилт ирнэ. Эрүүл мэндэд хортой нөхцөл байдал үүсч магадгүй. Ганцаараа аялах, явган зугаалах нь эрүүл мэндэд тустай.
Хилэнцэт:
Бүтээлч долоо хоног. Ажил дээрээ идэвхтэй байснаар их зүйлийг амжуулж, хамт ажиллагсад болон даргаасаа магтаал сонсоно. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс энэ бол шинэ үйл ажиллагаа эхлэх эсвэл хувь нийлүүлсэн байгууллагыг хяналтдаа авах боломжтой цаг. Таны тусламж дэмжлэг бусад хүмүүст хүндэтгэл төрүүлж, өндөр үнэлэгдэх болно. Гэр бүлийн харилцаанд эдгээр өдрүүд тааламжтай байна.
Нум:
Баяр хөөртэй, аз жаргалтай байх болно. Таны амьдралын хамгийн таатай үе энэ долоо хоногт эхэлж байна. Таны амьдралд олон сайхан боломж гарч ирнэ. Нэг зэрэг хэд хэдэн газраас ажил, бизнесийн санал ирэх бололтой. Гол нь сонголтоо зөв хийх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд ойлголцол, итгэлцэл батжих таатай үе. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэлээ нээх гэж яарах хэрэггүй гэж зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарч, зохистой хооллох хэрэгтэй.
Матар:
Ажил ихтэй өдрүүд үргэлжилнэ. Шинээр ажил эхлэх гэж байгаа бол хүлээх хэрэггүй. Удирдах албан тушаалтан эсвэл гэр бүлийн ахмад настнаас зэмлэл, шүүмжлэл сонсох бололтой. Үйл хөдлөлөө хянаж, хэрэг түвэгт ороогдохоос болгоомжлоорой. Хосуудын харилцаанд ан цав гарч эхэлсэн байна. Харилцаагаа сайжруулахын тулд дотночлон ярилцаж, хамтдаа илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирна.
Хумх:
Сэтгэл санааны амар амгаланг мэдэрч, ухаан бодлоо цэгцэлж чадна. Эдгээр өдрүүдэд агаар салхинд гарч, эрч хүчээ цэнэглээрэй. Гэр бүлээ эн тэргүүнд тавьж, санаа тавих хэрэгтэй. Ажил хэрэгт саад тулгарах боловч та шийдэх арга замыг олж чадна. Хэн нэгнээс хараат биш л бол санхүүгийн байдал хэвийн байна. Орлогын шинэ эх үүсвэртэй болох арга замыг эрэлхийлээрэй. Хосуудын харилцаанд эерэг өөрчлөлт гарч эхэлнэ.
Загас:
Гэр бүлийн ажил хэрэгт гол анхаарлаа хандуулна. Олон ажил зэрэг амжуулахын тулд цаг, нөхцөл боломжоо зөв тооцоорой. Зорьсон ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд хангалттай орлого олно. Таны амьдралын идэвх ердийнхөөс илүү байна. Энэ нь ямар ч ажлыг ажил гүйцэтгэх, шинэ үүрэг хүлээхэд амар болно. Эдгээр өдрүүдэд амжилт таны талд байна. Дархлаагаа дэмжиж, бясалгалаар хичээллээрэй. Хайр дурлалын харилцаанд тааламжгүй.