Цэцэрлэгийн цахим бүртгэлд бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.07.30-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн цахим бүртгэлд бүртгүүлэхэд юуг анхаарах вэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөж, бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ жил шинээр цэцэрлэгт орж байгаа буюу зөвхөн хоёр настай хүүхдүүдийг энэ сарын 25-наас эхлэн онлайнаар бүртгэж байгаа билээ. Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар орж, хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх гэнэ.

Цахим бүртгэлээр бүртгэснээр тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож нэмж элсүүлж болох болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм. Цахим бүртгэлийг ирэх наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчид цахим бүртгэлд бүртгүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна.

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
  2. Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох
  3. Цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх
  4. Утасны дугаараа үнэн зөв оруулсан тохиолдолд утсанд цахим элсэлтийн сонголтын хариу очихыг анхаарах
  5. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлсний дараа цахим элсэлт хэзээ, хаана болох талаарх мэдээллийг цэцэрлэгийн захиргаа болон холбогдох мэдээллийн хэрэгслээр авах
  6. “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах

Харин зорилтот бүлэгт хамаарах дараах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байна.

Шалгуур

Бүрдүүлэх материал

1

Бүтэн өнчин хүүхэд

Асран хамгаалагч тогтоогдсон.

 

1. Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж

2. Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

3. Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

4. Хүүхдийн төрсний гэрчилгээ

5. Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

6. Холбогдох бусад бичиг баримт

Асран хамгаалагч тогтоогдоогүй.

 

1. Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ

2. Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх

3. Хүүхдийн төрсний гэрчилгээ

4. Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт

5. Холбогдох бусад бичиг баримт

2

Хагас өнчин хүүхэд

Эцэг нас барсан.

1. Эцгийн нас барсан гэрчилгээ

2. Эхийн иргэний үнэмлэх

3. Хүүхдийн төрсний гэрчилгээ

4. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

5. Холбогдох бусад бичиг баримт

Эх нас барсан.

1. Эхийн нас барсан гэрчилгээ

2. Эцгийн иргэний үнэмлэх

3. Хүүхдийн төрсний гэрчилгээ

4. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

5. Холбогдох бусад бичиг баримт

Шүүхийн шийдвэртэй.

1. Шүүхийн шийдвэр

2. Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх

3. Хүүхдийн төрсний гэрчилгээ

4. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

5. Холбогдох бусад бичиг баримт

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Эмнэлэг хяналтын комиссын хурлаар тогтоогдсон.

1. Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /Байнгын асаргаа, бэрхшээл тодорхойлсон./

2. Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар

3. Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх

4. Хүүхдийн төрсний гэрчилгээ

5. Гурвалсан гэрээ

6. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

7. Холбогдох бусад бичиг баримт

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж