IV цахилгаан станцад засвар хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.30-нд нийтлэгдсэн

IV цахилгаан станцад засвар хийж байна

Одоо 13.00 цагаас Засгийн газрын гишүүнд таван хүний нэрийг өргөн мэдүүлэх гэж байна.

Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “ДЦС IV” ТӨХК зуны ээлжит засварын зогсолтыг 2017 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 00.00 цагаас эхлүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит засвартай зэрэгцүүлэн хийж байгаа уг засварын зогсолт долоодугаар сарын 31-ний өдрийн 10.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Засварын зогсолтын энэ хугацаанд “ДЦС IV” ТӨХК нэг зуух, нэг турбингенератортой /70 МВт ачаалалтай/ ажиллаж байгаа бөгөөд 72 цагийн дотор засварыг дуусгахаар төлөвлөөд байна. Нэгдсэн сүлжээний хэмжээнд онцгой үеийн горимыг мөрдөж, шаардлагатай тохиолдолд зарим хэрэглэгчдийг 1-2 цаг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах графикийг мөрдөн ажиллана.

Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд засварын дээрх зогсолтыг таван жил тутамд мөрдөж, салбарын аюулгүй байдлыг хангадаг байна. 

Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж