АНУ-ын тэнгисийн цэргийн нисэх онгоц тээвэрлэгч хөлгөөс баасан гаригт Персийн буланд хөвж явсан Ираны шумбагч хөлгүүд рүү гал нээснийг Исламын хувьсгалын хамгаалагч бүлгээс мэдэгджээ. АНУ-ын үйлдлийг мэргэжлийн бус, өдөөн хатгасан үйлдэл хэмээн Ираны тал эсэргүүцсэн байна. АНУ-ын USS Nimitz хөлөг онгоц Персийн булан дахь газрын тос, байгалийн хийн платформын ойролцоо Ираны хөлгүүд рүү гал нээсэн аж. Ираны талаас анхааруулгыг үл тоосон бөгөөд АНУ-ын хөлгүүд удалгүй яваад өгсөн гэж Тегеран мэдэгджээ. Харин АНУ-ын тэнгисийн цэргээс хөлгүүдийг мөргөлдөхөөс сэргийлэн гал нээж анхааруулга өсгөн гэж мэдэгдсэн байна.
Пентагоноос мэдээлснээр дээрхтэй ижил нөхцөл байдал 2016 онд 35 удаа үүссэн гэжээ.
Б.ТУЯА
Эх сурвалж: CNN